АНГИЙН АНДУУДАА! ТАВТАЙ МОРИЛ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийг 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын дурсамжийн блог ажиллаж байна.

Найзуудаа, 20 жилийн ойдоо зориулж дурсамжаа үлдээгээрэй!

2011-07-27

Эмгэнэл

Ангийн анд Ядамсүрэнгийн Алтанчимэг нь 2011 оны 7-р сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Я.Чимгээ маань эелдэг зөөлөн сайхан охин байсан бөгөөд нийгмийн шилжилтийн үеийн гайгаар сургуульд суралцаж, хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй нь харамсалтай. Хэрэв тэрээр сурсан бол алдартай дуучин ч болж чадах байсан. 8а ангийн дуучин Я.Чимгээ нь "Дэрсэнд хярсан дэлдэн туулай..." гээд л дуулж байгаа нь одоо ч сэтгэлд тодхон байна.

Я.Чимгээ минь чи юунд ийм гэнэхэн шийдвэр гаргаж биднийгээ орхин явав даа. "Эм хүний үс урт, ухаан богино" л гэдэг. Гэхдээ энэ удаад эрчүүд та нар манай найзад "Үс ч богино, ухаан ч богино" зан гаргасны үр дүнд л ийм харамсалтай явдал боллоо доо.

Ум мааны бадми хум.

1 comment:

  1. Энэ бол хэн ч тааварлашгүй эмгэнэлт явдал байлаа, эрчүүд гэх хэрэггүй ээ, ганц тэнэг залуугаас л болсон хэрэг. Үнэн юм хэзээд үнэнээрээ аав эгч ах дүүс нь чин үнэнийг мэдэж байгаа цагт бусдын яриад байгаа зүйл хамаагүй. Тэр залуу хийсэн нүглээсээ хэзээ ч хаана ч нуугдаж чадахгүй, өөрийг нь үргэлж дагалдах харамсалтайгаа хорвоог барах байхдаа хөөрхий. Ангийнхнаа, охиноо ийм байдалд оруулсаныг би хувьдаа уучилж чадахгүй л байна даа.

    ReplyDelete

Төгсөлтийн 20 жилийн ойн урилга

Ангийн андуудаа!
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын 20 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт 2011 оны 7-р сарын 19-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Хатгал сумдууд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

Төгсөлтийн 20 жилийн ой болох нь, найзуудаа

Санчигны үс бууралтах тутам
Санаад байна та нарыгаа
Духны үрчлээ нэмэгдэх бүр
Дурсаад байна хүүхэд насаа

Магтаал зэмлэл алинд ч
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь хааяа таарахаараа
Хэнзхэн насны дурсамж сэргэдэг

Арван жилийн сурагч найз минь
Алдрайхан насаа дурсан санацгаая
Халуун бүлийн сэтгэлтэй анд минь
Хоноглон хуучилж өнгөрснөө дурсацгаая

За ингээд минь
Ажил байвал хойш нь тавь, дараа гүйцээ
Хэнэггүйтэж харин болохгүй шүү
Хэн нэг нь гомдоно шүү дээ...

Анд минь заавал ирээрэй!

20 жилийн ойн уулзалтын хөтөлбөр
2011 оны 7-р сарын 19-нд
10.00 Уулзалт, золголт
11.00 Дурсамж хичээл
13.00 Үдийн хоол
15.00 Тэмцээн /сагс, волейбол/
19.00 Оройн хоол
20.30 Нийтийн цэнгүүн
2011 оны 7-р сарын 20-нд
09.00 Өглөөний цай
10.00 Замд гаръя
12.00 Үдийн хоол/Хорхог/
14.00 Замд гарах
20.00 Хөвсгөл далайд очих
22.00 Амралт
2011 оны 7-р сарын 21-нд
09.00 Өглөөний цай
10.00 Далайгаар аялах
13.00 Үдийн цай, босоо хүлээн авалт
14.00 Амралт
15.00 Хөдөөгийн баясгалан шоу
19.00 Хүндэтгэлийн зоог
2011 оны 7-р сарын 22-нд
09.00 Өглөөний цай
10.00 Дуу алчуур
13.00 Хөвгүүдээс охидууддаа зориулж барих хүндэтгэлийн зоог
15.00 Дурсамж яриа
17.00 Цэнхэр дэлгэцтэй далайн аялал
19.00 Оройн хоол, коктейль
21.30 Галын наадам
24.00 Амралт
Урилга - Хөтөлбөр