АНГИЙН АНДУУДАА! ТАВТАЙ МОРИЛ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийг 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын дурсамжийн блог ажиллаж байна.

Найзуудаа, 20 жилийн ойдоо зориулж дурсамжаа үлдээгээрэй!

2011-06-28

Бага ангийн "Математик"-ийн дэвтрийн тухай дурсамж

Пөөх, одоо өөрөө харахаас ч ичмээр, яасан ч гоё, цэвэрхэн дэвтэртэй байсан юм дээ.
Хуудас бүрийг 1-12 хааяа  18 хүртэл дугаарланаа. Ямар ч лаг лаг хүмүүжилд сургадаг байсан юм дээ.

Манай Үржин багш үнэхээр гоё янзын том ОНЦ тавьдагсан. WOW. Үнэхээр том. Авсан хүнд бол баярламаар гоё. 4-г лав адилхан л тэгж том тавьдаг юмдаг. 3, 2-г ёстой авч үзээгүй юм байна. . Худлаа онгирч байгаач юм биш. Харин 5-р ангид нэг удаа Биеийн тамир дээр анх удаа таван муу авч байсан юмдаг. Хахаха. 5 удаа сагсны бөмбөг шидээд оруулж чадаагүй. Тийм үнэлгээ авч байваа, хөөрхий. Бодохоос инээдтэй. 

Ер нь дүнгийн хувьд харьцуулахад хөдөөний гэхэл манай анги үнэхээр үнэн дүнтэй, мундаг хүүхдүүд байсан байна лээ. Би 7-р ангид хөдөөнөөс аймгийн төвд шилжиж ирээд л ангийн багш надаас "Ямар сурдаг вэ?" гэж асуухад нь "Онц" гээд л хэлсэн чинь, хүүхдүүд "инээлдээд л" байж билээ. Одооний хүүхдүүдийн хэллэгээр бол "Яг ш дээ" гэж инээлдээ биз. Тэгсэн чинь нэгдүрээг улирлын дүн гарахад Аймгийн төвийн ангийн хүүхдүүд дунд би гацаараа "5" гарч байсан шүү. Тэр бол манай ангийнхний чадвар ямар мундаг байгааг харуулж байна даа. Харамсалтай нь нийгмийн шилжилтийн үе таараад манай ангийнхан ихэнх "НОМ ХЭРЭГГҮЙ" гэж бодож малчин эсвэл эрх чөлөөтэй иргэн болж гарсан тул одоогийн хүүхдүүд шиг дээд боловсрол эзэмшиж чадаагүй дээ. Тэрнээс биш ч...
 

Би ихэнхдээ "Б" вариант болж ангидаа тоо бодож шалгалт өгдөгсөн. Харин гэрийн даалгавартаа нөгөө вариантаа бичээд явдаг. Би тийм болохоор ихэнхдээ "А" вариантын бодлогыг гэртээ бодноо. 
Манай багш зөв гэхийг ихэнхдээ ЦЭГ-ээр тэмдэглэдэг дээ. Би анх 3-р ангид шилжиж ирээд багш ингэж засахаар их гайхаж байсансан.



Хичээлийн эхэнд сад өдрөө тавиад л дараа нь "Ангид" гэж бичэд хичээл эхэлнэ ш дээ. Харин сүүлдээ "Ангийн ажил" гэж бичдэг болсон. Харин гэрийн даалгавраа "Гэртээ" гэдэг байснаа "Гэрийн ажил" гэж бичдэг болсон. Ямар ч мундаг журамтай байсан юм дээ. Одооний хүүхдүүд ийм байдаг болов уу?


Манай Үржин багшийн бие хааяа чилээрхэнээ. Бид нар багшийг "Ёо" гэхээр л үхтэлээ айна. Бие биенээ чимээгүй байгаа ч гээд л. Тэгээд багш хааяа ирж чадахгүй гэхээр нь багшийг сайтар орлогч Пүрэвжал багш маань бид нарт хичээл орно. Хичнээн олон, бас хичнээн том том онц тавина гээч.  Гэртээ бөөн баяр л ирдэгсэн. Хэхэ.


1 дэвтэр дуусахад манай багш үзээд л "ДА4 үзэв..." гээд бичдэгсэн. Тэр байтугай дэвтрийн хуудасны төгсгөлд 3-4 мөр үлдэхэд хүртэл хоосон үлдээхгүй ээ. 1 2 3 4 5 6 7 8 9... гээд бичээд л дуустал бичнэ ш дээ.


No comments:

Post a Comment

Төгсөлтийн 20 жилийн ойн урилга

Ангийн андуудаа!
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын 20 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт 2011 оны 7-р сарын 19-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Хатгал сумдууд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

Төгсөлтийн 20 жилийн ой болох нь, найзуудаа

Санчигны үс бууралтах тутам
Санаад байна та нарыгаа
Духны үрчлээ нэмэгдэх бүр
Дурсаад байна хүүхэд насаа

Магтаал зэмлэл алинд ч
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь хааяа таарахаараа
Хэнзхэн насны дурсамж сэргэдэг

Арван жилийн сурагч найз минь
Алдрайхан насаа дурсан санацгаая
Халуун бүлийн сэтгэлтэй анд минь
Хоноглон хуучилж өнгөрснөө дурсацгаая

За ингээд минь
Ажил байвал хойш нь тавь, дараа гүйцээ
Хэнэггүйтэж харин болохгүй шүү
Хэн нэг нь гомдоно шүү дээ...

Анд минь заавал ирээрэй!

20 жилийн ойн уулзалтын хөтөлбөр
2011 оны 7-р сарын 19-нд
10.00 Уулзалт, золголт
11.00 Дурсамж хичээл
13.00 Үдийн хоол
15.00 Тэмцээн /сагс, волейбол/
19.00 Оройн хоол
20.30 Нийтийн цэнгүүн
2011 оны 7-р сарын 20-нд
09.00 Өглөөний цай
10.00 Замд гаръя
12.00 Үдийн хоол/Хорхог/
14.00 Замд гарах
20.00 Хөвсгөл далайд очих
22.00 Амралт
2011 оны 7-р сарын 21-нд
09.00 Өглөөний цай
10.00 Далайгаар аялах
13.00 Үдийн цай, босоо хүлээн авалт
14.00 Амралт
15.00 Хөдөөгийн баясгалан шоу
19.00 Хүндэтгэлийн зоог
2011 оны 7-р сарын 22-нд
09.00 Өглөөний цай
10.00 Дуу алчуур
13.00 Хөвгүүдээс охидууддаа зориулж барих хүндэтгэлийн зоог
15.00 Дурсамж яриа
17.00 Цэнхэр дэлгэцтэй далайн аялал
19.00 Оройн хоол, коктейль
21.30 Галын наадам
24.00 Амралт
Урилга - Хөтөлбөр