АНГИЙН АНДУУДАА! ТАВТАЙ МОРИЛ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийг 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын дурсамжийн блог ажиллаж байна.
Найзуудаа, 20 жилийн ойдоо зориулж дурсамжаа үлдээгээрэй!
2011-07-27
Уулзалт сайхан боллоо.
Төгсөлтийн 20 жилийн ойн урилга
Ангийн андуудаа!
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын 20 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт 2011 оны 7-р сарын 19-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Хатгал сумдууд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.
Төгсөлтийн 20 жилийн ой болох нь, найзуудаа
Санчигны үс бууралтах тутам
Санаад байна та нарыгаа
Духны үрчлээ нэмэгдэх бүр
Дурсаад байна хүүхэд насааМагтаал зэмлэл алинд ч
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь хааяа таарахаараа
Хэнзхэн насны дурсамж сэргэдэгАрван жилийн сурагч найз минь
Алдрайхан насаа дурсан санацгаая
Халуун бүлийн сэтгэлтэй анд минь
Хоноглон хуучилж өнгөрснөө дурсацгааяЗа ингээд минь
Ажил байвал хойш нь тавь, дараа гүйцээ
Хэнэггүйтэж харин болохгүй шүү
Хэн нэг нь гомдоно шүү дээ...Анд минь заавал ирээрэй!
2011 оны 7-р сарын 19-нд | ||
10.00 | Уулзалт, золголт | |
11.00 | Дурсамж хичээл | |
13.00 | Үдийн хоол | |
15.00 | Тэмцээн /сагс, волейбол/ | |
19.00 | Оройн хоол | |
20.30 | Нийтийн цэнгүүн | |
2011 оны 7-р сарын 20-нд | ||
09.00 | Өглөөний цай | |
10.00 | Замд гаръя | |
12.00 | Үдийн хоол/Хорхог/ | |
14.00 | Замд гарах | |
20.00 | Хөвсгөл далайд очих | |
22.00 | Амралт | |
2011 оны 7-р сарын 21-нд | ||
09.00 | Өглөөний цай | |
10.00 | Далайгаар аялах | |
13.00 | Үдийн цай, босоо хүлээн авалт | |
14.00 | Амралт | |
15.00 | Хөдөөгийн баясгалан шоу | |
19.00 | Хүндэтгэлийн зоог | |
2011 оны 7-р сарын 22-нд | ||
09.00 | Өглөөний цай | |
10.00 | Дуу алчуур | |
13.00 | Хөвгүүдээс охидууддаа зориулж барих хүндэтгэлийн зоог | |
15.00 | Дурсамж яриа | |
17.00 | Цэнхэр дэлгэцтэй далайн аялал | |
19.00 | Оройн хоол, коктейль | |
21.30 | Галын наадам | |
24.00 | Амралт | |
Туяа бүсгүйд баярлалаа, энэ блог бидний уулзалтын нэг талбар болж байна даа. Ангийн андууд минээ, бид 20 жилийн дараа уулзаад тарахдаа ярилцаж байсан шигээ 10 жилийн дараа уулзахдаа бүгдээрээ эрүүл саруул, эрч хүчтэй, Монгол улсынхаа хөгжилд хүн бүр оруулсан тодорхой хувь нэмэртэй, өөр өөрийн амжилтын түүхийг бүтээсэн ирээрэй. Насан туршдаа "ангийн хүүхэд" явах бидний үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай.
ReplyDeleteСайн байна уу? Нэг аймаг бас нэг сумын хүмүүс юм байна . Та их нямбай сурагч байжээ дээ. Танай ангид хичээл орж байсан багш нар бид нарт хүртэл орж байсан даа Амжилт
ReplyDelete