АНГИЙН АНДУУДАА! ТАВТАЙ МОРИЛ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийг 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын дурсамжийн блог ажиллаж байна.

Найзуудаа, 20 жилийн ойдоо зориулж дурсамжаа үлдээгээрэй!

2011-07-07

Пионер болох

Аяа, бид нар иймэрхүү тангараг өргөдөгсөн. Тэгээд л Ленин багшийн сургаалиар "Пионер" болноо. 1 пионер болох хүн л харин "Далайжаргал овогтой Далажаргал би..." гэж уншаад л бөөн инээдэм болж байваа. Энэ арай сүүлийн үеийн тангараглахын оронд андгайлдаг болсон үеийн тангараг байгаа юмаа. Эрка бид 2 жаахан дүү нарыг пионерт элсүүлдэг ажилд оролцож хэнхэглэнээ. Тэр үед л дүү нарт цээжлүүлэх гэж дэвтэр дээрээ бичиж авсан бичлэг байхаар нь л сонирхуулав.
Харин доод хэсэгт байгаа нь них хөөрхөн 2 хүүхдийн зураг байж билээ. Сайхан, Дашаа, Цээрээ бид хэд иймэрхүү зураг үзээд булаацалдаад л них маягладагсан. Бодвол шилжилтийн нас эхэлж байсан нь л тэр байх даа. ... Хөөрхөн охин банди 2-н зураг байсан юмаа. Хэхэ

No comments:

Төгсөлтийн 20 жилийн ойн урилга

Ангийн андуудаа!
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын 20 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт 2011 оны 7-р сарын 19-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Хатгал сумдууд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

Төгсөлтийн 20 жилийн ой болох нь, найзуудаа

Санчигны үс бууралтах тутам
Санаад байна та нарыгаа
Духны үрчлээ нэмэгдэх бүр
Дурсаад байна хүүхэд насаа

Магтаал зэмлэл алинд ч
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь хааяа таарахаараа
Хэнзхэн насны дурсамж сэргэдэг

Арван жилийн сурагч найз минь
Алдрайхан насаа дурсан санацгаая
Халуун бүлийн сэтгэлтэй анд минь
Хоноглон хуучилж өнгөрснөө дурсацгаая

За ингээд минь
Ажил байвал хойш нь тавь, дараа гүйцээ
Хэнэггүйтэж харин болохгүй шүү
Хэн нэг нь гомдоно шүү дээ...

Анд минь заавал ирээрэй!

20 жилийн ойн уулзалтын хөтөлбөр
2011 оны 7-р сарын 19-нд
10.00 Уулзалт, золголт
11.00 Дурсамж хичээл
13.00 Үдийн хоол
15.00 Тэмцээн /сагс, волейбол/
19.00 Оройн хоол
20.30 Нийтийн цэнгүүн
2011 оны 7-р сарын 20-нд
09.00 Өглөөний цай
10.00 Замд гаръя
12.00 Үдийн хоол/Хорхог/
14.00 Замд гарах
20.00 Хөвсгөл далайд очих
22.00 Амралт
2011 оны 7-р сарын 21-нд
09.00 Өглөөний цай
10.00 Далайгаар аялах
13.00 Үдийн цай, босоо хүлээн авалт
14.00 Амралт
15.00 Хөдөөгийн баясгалан шоу
19.00 Хүндэтгэлийн зоог
2011 оны 7-р сарын 22-нд
09.00 Өглөөний цай
10.00 Дуу алчуур
13.00 Хөвгүүдээс охидууддаа зориулж барих хүндэтгэлийн зоог
15.00 Дурсамж яриа
17.00 Цэнхэр дэлгэцтэй далайн аялал
19.00 Оройн хоол, коктейль
21.30 Галын наадам
24.00 Амралт
Урилга - Хөтөлбөр