АНГИЙН АНДУУДАА! ТАВТАЙ МОРИЛ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийг 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын дурсамжийн блог ажиллаж байна.
Найзуудаа, 20 жилийн ойдоо зориулж дурсамжаа үлдээгээрэй!
2011-07-27
Эмгэнэл
Уулзалт сайхан боллоо.
2011-07-07
Пионер болох
Хичээлийн хуваариас...
Бид нарт ийм л хичээл ордог байж дээ.
|
- Хичээл нэг бүрээр нь харвал 5-р ангид Орос хэл ороход манай ангийнхан аймаар үймүүлнэ. Оюунчимэг багшийн толгойг эргэтэл үймүүлнэ. Тэгсэн хэрнээ ангийн багш орж ирэхэд нам болоод л сууна. Хүүхэд гэдэг тийм айхтар, хүнийш аймаар ялгаварлана.
- Харин 6-р ангид Орос хэл 2 групп болж ороод л манай Оюун багштай групптай их нандин. Гоё гоё юм хийнээ. Ум маани бадми хум.
- 6-р ангид Физик орж эхлэхэд манай ангийн хөвгүүд Батсайхан багшид ёстой алуулж байсан даа. Бүлтийтлээ хусуулна.
- Монгол хэл Дашаа багш орохоор манай ангийнхан үймүүлбэл багш журналаа шидээд л уйлаад л мануусыгаа сайн айлгадагсан.
- Дуу хөгжим орж байна гэж Улаан буланд хөлдөж үхэх шаханаа. Оюунтуяа багш мундаг багш байсан шүү.
- Зураг Оюун-Эрдэнэ багш орж байна гэж ёстой алж өгнөө. Ихэнхдээ муур багш юмуу заан оготно 2 л зуруулдагсан.
- Газарзүй Дашзэвэг багш орохоор Бат-Эрдэнэ, Эрдэнэбат 2-г дэлдийлгэнэээ.
- Математикийн хичээлийг Ганболд багш мөн ч сайхан ордогсон. Тэрний буянаар мань мэт нь өдий дайны яваа даа.
- Мал аж ахуйн үндэс ч гэх шиг нэг шинэ хичээл Жигжид багш орноо. Манай ангийнхан бужигнанаа.
- Ургамал судлал, амьтан судлалын хичээлүүд ороод л дуусахаар нь ангийн багшаасаа эрүүний шөл ууж байгаад л тарнаа.
- Энэ бүх өдрүүдэд хичээл тараад дандаа ангидаа цуглаж юу хийх тухайгаа ярилцдаг байсан даа. Ангийн багш нь аргагүй л хэнхэгтэй байжээ. Тэрний буянаар ч манай ангийнхан уралдаанд тэмцээнд олон түрүүлсэн дээ.
Төгсөлтийн 20 жилийн ойн урилга
Ангийн андуудаа!
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын 20 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт 2011 оны 7-р сарын 19-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Хатгал сумдууд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.
Төгсөлтийн 20 жилийн ой болох нь, найзуудаа
Санчигны үс бууралтах тутам
Санаад байна та нарыгаа
Духны үрчлээ нэмэгдэх бүр
Дурсаад байна хүүхэд насааМагтаал зэмлэл алинд ч
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь хааяа таарахаараа
Хэнзхэн насны дурсамж сэргэдэгАрван жилийн сурагч найз минь
Алдрайхан насаа дурсан санацгаая
Халуун бүлийн сэтгэлтэй анд минь
Хоноглон хуучилж өнгөрснөө дурсацгааяЗа ингээд минь
Ажил байвал хойш нь тавь, дараа гүйцээ
Хэнэггүйтэж харин болохгүй шүү
Хэн нэг нь гомдоно шүү дээ...Анд минь заавал ирээрэй!
2011 оны 7-р сарын 19-нд | ||
10.00 | Уулзалт, золголт | |
11.00 | Дурсамж хичээл | |
13.00 | Үдийн хоол | |
15.00 | Тэмцээн /сагс, волейбол/ | |
19.00 | Оройн хоол | |
20.30 | Нийтийн цэнгүүн | |
2011 оны 7-р сарын 20-нд | ||
09.00 | Өглөөний цай | |
10.00 | Замд гаръя | |
12.00 | Үдийн хоол/Хорхог/ | |
14.00 | Замд гарах | |
20.00 | Хөвсгөл далайд очих | |
22.00 | Амралт | |
2011 оны 7-р сарын 21-нд | ||
09.00 | Өглөөний цай | |
10.00 | Далайгаар аялах | |
13.00 | Үдийн цай, босоо хүлээн авалт | |
14.00 | Амралт | |
15.00 | Хөдөөгийн баясгалан шоу | |
19.00 | Хүндэтгэлийн зоог | |
2011 оны 7-р сарын 22-нд | ||
09.00 | Өглөөний цай | |
10.00 | Дуу алчуур | |
13.00 | Хөвгүүдээс охидууддаа зориулж барих хүндэтгэлийн зоог | |
15.00 | Дурсамж яриа | |
17.00 | Цэнхэр дэлгэцтэй далайн аялал | |
19.00 | Оройн хоол, коктейль | |
21.30 | Галын наадам | |
24.00 | Амралт | |