АНГИЙН АНДУУДАА! ТАВТАЙ МОРИЛ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийг 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын дурсамжийн блог ажиллаж байна.

Найзуудаа, 20 жилийн ойдоо зориулж дурсамжаа үлдээгээрэй!

2011-10-17

20 жилийн уулзалтын зургийн цомог


20 жилийн ойн үеэр авсан зурагнаасаа та бүхэнтэй хуваалцаж байна. Хэрэв үзэхийг хүсвэл Facebook-н бүлэгтээ нэгдээрэй.

Энд:

Мөөжиг зурагчны цомог, Эрка зурагчны цомог, Туяа зурагчны цомог

болон Видеонууд багтсан байгаа шүү.

Бусад зурагчид авсан зурагнаасаа хуваалцаарай. Хүлээж байна шүү.




2011-07-27

Эмгэнэл

Ангийн анд Ядамсүрэнгийн Алтанчимэг нь 2011 оны 7-р сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Я.Чимгээ маань эелдэг зөөлөн сайхан охин байсан бөгөөд нийгмийн шилжилтийн үеийн гайгаар сургуульд суралцаж, хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй нь харамсалтай. Хэрэв тэрээр сурсан бол алдартай дуучин ч болж чадах байсан. 8а ангийн дуучин Я.Чимгээ нь "Дэрсэнд хярсан дэлдэн туулай..." гээд л дуулж байгаа нь одоо ч сэтгэлд тодхон байна.

Я.Чимгээ минь чи юунд ийм гэнэхэн шийдвэр гаргаж биднийгээ орхин явав даа. "Эм хүний үс урт, ухаан богино" л гэдэг. Гэхдээ энэ удаад эрчүүд та нар манай найзад "Үс ч богино, ухаан ч богино" зан гаргасны үр дүнд л ийм харамсалтай явдал боллоо доо.

Ум мааны бадми хум.

Уулзалт сайхан боллоо.

1983-1991 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн сургуулийг суралцан төгссөн 8а ангийнхны төгсөлтийн 20 жилийн ойн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

2011-07-07

Пионер болох

Аяа, бид нар иймэрхүү тангараг өргөдөгсөн. Тэгээд л Ленин багшийн сургаалиар "Пионер" болноо. 1 пионер болох хүн л харин "Далайжаргал овогтой Далажаргал би..." гэж уншаад л бөөн инээдэм болж байваа. Энэ арай сүүлийн үеийн тангараглахын оронд андгайлдаг болсон үеийн тангараг байгаа юмаа. Эрка бид 2 жаахан дүү нарыг пионерт элсүүлдэг ажилд оролцож хэнхэглэнээ. Тэр үед л дүү нарт цээжлүүлэх гэж дэвтэр дээрээ бичиж авсан бичлэг байхаар нь л сонирхуулав.
Харин доод хэсэгт байгаа нь них хөөрхөн 2 хүүхдийн зураг байж билээ. Сайхан, Дашаа, Цээрээ бид хэд иймэрхүү зураг үзээд булаацалдаад л них маягладагсан. Бодвол шилжилтийн нас эхэлж байсан нь л тэр байх даа. ... Хөөрхөн охин банди 2-н зураг байсан юмаа. Хэхэ

Хичээлийн хуваариас...

Миний нэгэн дэвтэр дээр 5г болон 6а ангийн хичээлийн хуваарь бичигдэн үлджээ.

Бид нарт ийм л хичээл ордог байж дээ.


Хичээлийн хуваариа харсан чинь их олон дурсамж бодогдож байнаа. Шууд харахад л бид нар бага ангид ямар гоё бичдэг нямбай хүүхдүүд байсныг хэн ийм болтол нь өөрчиллөө? Бид нарыг будаа болгосон байна шүү. Харахаас ч ичиж байна.

  • Хичээл нэг бүрээр нь харвал 5-р ангид Орос хэл ороход манай ангийнхан аймаар үймүүлнэ. Оюунчимэг багшийн толгойг эргэтэл үймүүлнэ. Тэгсэн хэрнээ ангийн багш орж ирэхэд нам болоод л сууна. Хүүхэд гэдэг тийм айхтар, хүнийш аймаар ялгаварлана.
  • Харин 6-р ангид Орос хэл 2 групп болж ороод л манай Оюун багштай групптай их нандин. Гоё гоё юм хийнээ. Ум маани бадми хум.
  • 6-р ангид Физик орж эхлэхэд манай ангийн хөвгүүд Батсайхан багшид ёстой алуулж байсан даа. Бүлтийтлээ хусуулна.
  • Монгол хэл Дашаа багш орохоор манай ангийнхан үймүүлбэл багш журналаа шидээд л уйлаад л мануусыгаа сайн айлгадагсан.
  • Дуу хөгжим орж байна гэж Улаан буланд хөлдөж үхэх шаханаа. Оюунтуяа багш мундаг багш байсан шүү.
  • Зураг Оюун-Эрдэнэ багш орж байна гэж ёстой алж өгнөө. Ихэнхдээ муур багш юмуу заан оготно 2 л зуруулдагсан.
  • Газарзүй Дашзэвэг багш орохоор Бат-Эрдэнэ, Эрдэнэбат 2-г дэлдийлгэнэээ.
  • Математикийн хичээлийг Ганболд багш мөн ч сайхан ордогсон. Тэрний буянаар мань мэт нь өдий дайны яваа даа.
  • Мал аж ахуйн үндэс ч гэх шиг нэг шинэ хичээл Жигжид багш орноо. Манай ангийнхан бужигнанаа.
  • Ургамал судлал, амьтан судлалын хичээлүүд ороод л дуусахаар нь ангийн багшаасаа эрүүний шөл ууж байгаад л тарнаа.
  • Энэ бүх өдрүүдэд хичээл тараад дандаа ангидаа цуглаж юу хийх тухайгаа ярилцдаг байсан даа. Ангийн багш нь аргагүй л хэнхэгтэй байжээ. Тэрний буянаар ч манай ангийнхан уралдаанд тэмцээнд олон түрүүлсэн дээ.
Гэх мэтээр дурсамж зөндөө л байгаа даа.

2011-06-28

Бага ангийн "Математик"-ийн дэвтрийн тухай дурсамж

Пөөх, одоо өөрөө харахаас ч ичмээр, яасан ч гоё, цэвэрхэн дэвтэртэй байсан юм дээ.
Хуудас бүрийг 1-12 хааяа  18 хүртэл дугаарланаа. Ямар ч лаг лаг хүмүүжилд сургадаг байсан юм дээ.

Манай Үржин багш үнэхээр гоё янзын том ОНЦ тавьдагсан. WOW. Үнэхээр том. Авсан хүнд бол баярламаар гоё. 4-г лав адилхан л тэгж том тавьдаг юмдаг. 3, 2-г ёстой авч үзээгүй юм байна. . Худлаа онгирч байгаач юм биш. Харин 5-р ангид нэг удаа Биеийн тамир дээр анх удаа таван муу авч байсан юмдаг. Хахаха. 5 удаа сагсны бөмбөг шидээд оруулж чадаагүй. Тийм үнэлгээ авч байваа, хөөрхий. Бодохоос инээдтэй. 

Ер нь дүнгийн хувьд харьцуулахад хөдөөний гэхэл манай анги үнэхээр үнэн дүнтэй, мундаг хүүхдүүд байсан байна лээ. Би 7-р ангид хөдөөнөөс аймгийн төвд шилжиж ирээд л ангийн багш надаас "Ямар сурдаг вэ?" гэж асуухад нь "Онц" гээд л хэлсэн чинь, хүүхдүүд "инээлдээд л" байж билээ. Одооний хүүхдүүдийн хэллэгээр бол "Яг ш дээ" гэж инээлдээ биз. Тэгсэн чинь нэгдүрээг улирлын дүн гарахад Аймгийн төвийн ангийн хүүхдүүд дунд би гацаараа "5" гарч байсан шүү. Тэр бол манай ангийнхний чадвар ямар мундаг байгааг харуулж байна даа. Харамсалтай нь нийгмийн шилжилтийн үе таараад манай ангийнхан ихэнх "НОМ ХЭРЭГГҮЙ" гэж бодож малчин эсвэл эрх чөлөөтэй иргэн болж гарсан тул одоогийн хүүхдүүд шиг дээд боловсрол эзэмшиж чадаагүй дээ. Тэрнээс биш ч...
 

Би ихэнхдээ "Б" вариант болж ангидаа тоо бодож шалгалт өгдөгсөн. Харин гэрийн даалгавартаа нөгөө вариантаа бичээд явдаг. Би тийм болохоор ихэнхдээ "А" вариантын бодлогыг гэртээ бодноо. 
Манай багш зөв гэхийг ихэнхдээ ЦЭГ-ээр тэмдэглэдэг дээ. Би анх 3-р ангид шилжиж ирээд багш ингэж засахаар их гайхаж байсансан.



Хичээлийн эхэнд сад өдрөө тавиад л дараа нь "Ангид" гэж бичэд хичээл эхэлнэ ш дээ. Харин сүүлдээ "Ангийн ажил" гэж бичдэг болсон. Харин гэрийн даалгавраа "Гэртээ" гэдэг байснаа "Гэрийн ажил" гэж бичдэг болсон. Ямар ч мундаг журамтай байсан юм дээ. Одооний хүүхдүүд ийм байдаг болов уу?


Манай Үржин багшийн бие хааяа чилээрхэнээ. Бид нар багшийг "Ёо" гэхээр л үхтэлээ айна. Бие биенээ чимээгүй байгаа ч гээд л. Тэгээд багш хааяа ирж чадахгүй гэхээр нь багшийг сайтар орлогч Пүрэвжал багш маань бид нарт хичээл орно. Хичнээн олон, бас хичнээн том том онц тавина гээч.  Гэртээ бөөн баяр л ирдэгсэн. Хэхэ.


1 дэвтэр дуусахад манай багш үзээд л "ДА4 үзэв..." гээд бичдэгсэн. Тэр байтугай дэвтрийн хуудасны төгсгөлд 3-4 мөр үлдэхэд хүртэл хоосон үлдээхгүй ээ. 1 2 3 4 5 6 7 8 9... гээд бичээд л дуустал бичнэ ш дээ.


2011-06-21

Манай ангийнхан

Манай ангийн халуун ам бүл гэдэг чинь нэг иймэрхүү.

Ангийн багш нар /Бас 8 жилийн хугацаанд хэд хэдэн багштай байсан/
 
Үржинханд

1г - 3г
 
Отгон

4г - 6а
 
Нармандах


 
Дамдинбазар


     
Ангижавууд Та нар минь хаана амьдарч байна даа
 
Д.Алтантуяа

УБ
 
Р.Алтантуяа

Хөвсгөл
 
Б.Алтанчимэг

УБ
 
Я.Алтанчимэг

Хөвсгөл
 
Батдулам

Хөвсгөл
 
Батсүх

Хөвсгөл
 
Бат-Эрдэнэ

Хөвсгөл
 
Болормаа

УБ
 
Далайжаргал

Хөвсгөл
 
Дашаа

Хөвсгөл
 
Дуламсүрэн

Гадаадад
 
Б.Жамъянсүрэн

Хөвсгөл
 
Х.Жамъянсүрэн

Хөвсгөл
 
Жүгдэрхүү

Гадаадад
 
Мөнгөнсүх

Эрдэнэт
 
Мөнхсаруул

Хөвсгөл
 
Мөнхбаяр

Хөвсгөл
 
Мөнхгэрэл

УБ
 
Мөнх-Эрдэнэ

Хөвсгөл
 
Мэндсайхан

Хөвсгөл
 
Нарангэрэл

УБ
 
Наранцогт

Хөвсгөл
 
Нэргүй

Хөвсгөл
 
Одгэрэл

Хөвсгөл
 
Отгонбаяр

УБ
 
Оюунбилэг

Хөвсгөл
 
Өлзий

Хөвсгөл
 
Өлзийбаяр

Хөвсгөл
 
Сайхан

Хөвсгөл
 
Саран

Хөвсгөл
 
Тогтохбаяр

Хөвсгөл
 
Төмөрбаатар

Хөвсгөл
 
Туяа

УБ
 
Хүрэлбаатар

Хөвсгөл
 
Цэрэнням

Нас барсан
 
Цэрэнцэцэг

Хөвсгөл
 
Эрдэнэбат

Хөвсгөл
 
Эрдэнэцэцэг

УБ
 
Эрдэнээ

Хөвсгөл

2011-06-08

Бага ангийн "Монгол хэл"-ний дэвтрийн тухай дурсамж

Та минь хар даа. Ямар дотно харагдаж байнаа. 3-р ангийн Монгол хэлний хичээлийн дэвтрийн хэдхэн хуудас ямар их дурсамжийг бидэнд үлдээгээ вэ?

Манай ангийнхан бүгдээрээ яг ингэж багшийгаа дууриаж бичдэгсэн. Хэдийгээр энэ дэвтэр М.Туяа гэж хаяглагдсан ч, эзний нэр нь байхгүй бол Үржин багшийнх эсвэл түүний аль нэг шавийнх гэдэг нь хэнд ч тодорхой. Бүгдээрээ л угалзруулаад, нямбай, цэвэрхэн бичнэ. Харин хэн гэдэг шавийнх вэ гэдгийг мэдэх маш хэцүү. Ялгахын аргагүй.

Дэвтрийг шинээр нээхдээ яг ингэж хаяглана. Хаяглах журам хааяа солигдоноо. Тухайлбал, 3г ангийн сурагч гэдэг байснаа л 3-р ангийн Г бүлгийн сурагч гэж хаяглана ч гэх шиг. Журамтай байж дээ. Харин одоо тийм юм байдаг болов уу?

Бас багш маань цэвэрхэн сайхан дэвтрийн хавтсан дээр баллуураар сийлсэн тамгаараа улаан таван хошуу дардагсан.

12 мөнгөний дэвтрийг нэг хичээлийн жилд хичнээн олныг дуусгадаг байсан юм дээ. Энэ гэхэд дугаар 8 гэж байна шүү. Арын хуудаснуудаас харахад хичээлийн жил дуусах болоогүй байна даа. Өшөө ч хэд хэдийг дуусгасан байх.


Хуудас бүрийг дугаарлана. Бас урд хавтасны ард тэр үед "Хавтас бүтэн, Хуудас бүрэн" гээд л бичиж өгнө ш дээ. Сүүлдээ тэгэсхийгээд унтарсан байхаа.



Би 1985 онд энэ ангид шилжиж ирж байсан. Тэр үед би иймэрхүү бичгийн хэвтэй байжээ. Тэгээд энэ дэвтэр дуусахад миний бичгийн хэв Үржин багшийн шавь гэдгийг баталж эхэлжээ. Та нар хардаа. Багшийн эрдэм шавьд гэгчээр багш шавьдаа ямар их нөлөөтэй байнаа. Бид ч сайн багшийн шавь юм чинь азтай. Багш намайг гоё бичдэг байсан хүүхэд ийм хачин бичдэг болчихлоо гээд л үглээд байдагсан.


Энэ хуудаснаас ямар дурсамж санагдаж байна вэ? Ойлгомжтой байна. Манай багш асар их хөдөлмөрч хүн байсан болохоор бараг өдөр бүр цээж бичиг хийлгэнэ. Тэгээд зөндөө олон дэвтрийг хураагаад л аваад явна. Бүгдийг нь засч ирээд тарааж өгнө. Цээж бичиг хийсний дараа тухайн сэдвийг гэртээ заавал нэг удаа давтан хуулж бичнэ. Ингэж байхад хүүхэд сайн сурахаас ч яахав дээ. Би их сайн санаж байна. Лав л 3-р анги төгсөхөд манай ангийн 36 хүүхэд шалгалтаа өгөөд хэдэн онц, бас хэдэн сайн ч билээ, лав л 4-хэн дундтай, муу байхгүй төгсч байсан юмдаг. Лаг байгаа биз. Яг л энэ хуудсан дээрх шиг дүүрэн онц аваад . Гэхдээ "Худлаа Онц" яагаад ч биш гэдгийг шавь нар нь одоо яаж ажиллаж амьдарч яваа нь шууд харуулна.


Өдөр бүрийн он сараа тавиад л дараа нь "Ангид" гэж бичдэг байснаа "Ангийн ажил" гэж бичдэг болоод... "Гэртээ" гэдэг байснаа "Гэрийн ажил" гэдэг болоод л тэр үеийн боловсролын системийн журам, их маягланаа гэхдээ муудаагүй ...

Монгол хэлний хичээл дээр мэдээж дүрэм зөндөө үзнээ. Тэр бүгдийг хоёр талаар нь улаан зураас зурж тодруулнаа. Ямар одоонийх шиг гоё гоё олон өнгийн тодруулагч гэж байх биш. Хамгийн гол нь тодруулахдаа биш тодруулсныгаа толгойдоо үлдээх нь чухал байдгийг манай багш мэдрүүлж дээд зэргээр үлдээсэн.

Дахин нэг дурсамж байна. Алдаа гаргах ч юм уу, муухай бичиж байвал тэр үгийг багш улаан балаар бичиж өгөөд дууриалгаж хэдэн мөр бичдэгсэн. Яг л "М" үсэг шиг. Улаан бал гэснээс, тэр үед энэ чинь ховороо, гэртэй бал ч биш, бүр балны запас олдвол багшдаа өгөх гээд хадгалдагсан. Хэхэ



Шинээр дүрэм гарвал улаан бал юмуу харандаагаар хоёр талаар нь зураад л... Хүүхдүүд ч ихэнхдээ улаан харандаагаараа зурдаг байсан. Би ч сайн аав ээжийн буянаар дандаа л гоё гоё бал, бас тэр үедээ "25-н" гэгддэг "сумтай цагаан үзэг"-ээр бичдэг байсан даа. Тэгээд хөх черниль, сурагч черниль гээд л бичиж өгнөө. Харин хар черниль болон балаар бичихийг ерөөсөө зөвшөөрдөггүй байсан даа.

"Дөрвийн үзэг" олон хүнд танил харагдаж байгаа даа. Ил хошуутайгаар нь бичсэн хүүхдийн гар авах юм байхгүй ээ. Хөх юмуу, ягаан алаг. Заваарсан юм.






Та нар хар даа. Энд бид нарын цүнхэнд байсан олон зүйл байна даа. Дотно харагдаж байна уу?


Өө, бүр дэвтрийнхээ тухай бичиж байснаа хичээлийн хэрэгсэл болоод хадуураад явлаа.

Ганцхан дэвтэр хүүхэд насны ямар их дурсамжийг эргэн санагдуулж байнаа. Гайхалтай.

2011-05-11

Facebook дахь бүлэгт нэгдээрэй

Facebook-т ангийнхандаа зориулж нууцхан бүлэг нээсэн. Тэр бүлэгт элсэх эрхийг angijavuud@gmail.com хаягаар хандаж аваад гоё гоё, нууцхан мэдээллээ солилцоорой.

www.facebook.com

Төгсөлтийн 20 жилийн ойн урилга

Ангийн андуудаа!
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуульд 1983-1991 онд суралцаж төгссөн 8а ангийн андуудын 20 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт 2011 оны 7-р сарын 19-22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Хатгал сумдууд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

Төгсөлтийн 20 жилийн ой болох нь, найзуудаа

Санчигны үс бууралтах тутам
Санаад байна та нарыгаа
Духны үрчлээ нэмэгдэх бүр
Дурсаад байна хүүхэд насаа

Магтаал зэмлэл алинд ч
Манай анги гэж уулга алддаг
Хэн нэгтэй нь хааяа таарахаараа
Хэнзхэн насны дурсамж сэргэдэг

Арван жилийн сурагч найз минь
Алдрайхан насаа дурсан санацгаая
Халуун бүлийн сэтгэлтэй анд минь
Хоноглон хуучилж өнгөрснөө дурсацгаая

За ингээд минь
Ажил байвал хойш нь тавь, дараа гүйцээ
Хэнэггүйтэж харин болохгүй шүү
Хэн нэг нь гомдоно шүү дээ...

Анд минь заавал ирээрэй!

20 жилийн ойн уулзалтын хөтөлбөр
2011 оны 7-р сарын 19-нд
10.00 Уулзалт, золголт
11.00 Дурсамж хичээл
13.00 Үдийн хоол
15.00 Тэмцээн /сагс, волейбол/
19.00 Оройн хоол
20.30 Нийтийн цэнгүүн
2011 оны 7-р сарын 20-нд
09.00 Өглөөний цай
10.00 Замд гаръя
12.00 Үдийн хоол/Хорхог/
14.00 Замд гарах
20.00 Хөвсгөл далайд очих
22.00 Амралт
2011 оны 7-р сарын 21-нд
09.00 Өглөөний цай
10.00 Далайгаар аялах
13.00 Үдийн цай, босоо хүлээн авалт
14.00 Амралт
15.00 Хөдөөгийн баясгалан шоу
19.00 Хүндэтгэлийн зоог
2011 оны 7-р сарын 22-нд
09.00 Өглөөний цай
10.00 Дуу алчуур
13.00 Хөвгүүдээс охидууддаа зориулж барих хүндэтгэлийн зоог
15.00 Дурсамж яриа
17.00 Цэнхэр дэлгэцтэй далайн аялал
19.00 Оройн хоол, коктейль
21.30 Галын наадам
24.00 Амралт
Урилга - Хөтөлбөр